- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Модны зах дээр очоод харахаад уул овоо шиг их үртэс байдаг. Харин ч түүнийгээ жилдээ хэд хэдэн удаа зайлуулж хаяад байгаа гэдэг шүү. Хичнээн их үртэс хаягдаж байгааг модны захын ченжүүд, манаач нар хэлээд өгнө. Энэ юуны буруу вэ? Өнгөрсөн зуунд үйлдвэрлэгдсэн Орос ах нарын аварга хөрөөнүүд гуалин хөрөөдөхдөө 10 хувийг нь хаягдал үртэс болгодог. Тэр их хаягдлыг одоохондоо манайхан түлж хэрэглэх нь бүү хэл шууд л хаяж байгаа. Үүнийг дагаад хичнээн их модыг устгаж байгааг хэлэх аргагүй.

Байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай хөрөөний талаар энд танилцуулж байна.
![]()

| Загварууд | XL590 | XL690 | XL800 |
| Хөрөөний тойргийн диаметр | 410 мм | 410 мм | 510 мм |
| Гуалингийн диаметр | 590 мм | 690 мм | 900 мм |
| Балкын өргөн | 530 мм | 630 мм | 830 мм |
| Хөрөөдөх зузаан | 150 мм | 150 мм | 200 мм |
| Өөрчлөлт хийх хэмжээ | 3-4 мм | 3-4 мм | 3-4 мм |
| Стандарт хөрөөдөх урт | 3,4 м | 3,4 м | 3,4 м |
| Ирний урт | 3,27 м | 3,47 м | 4,35 м |
| Ирний өргөн | 35 мм | 35 мм | 35 мм |
| Машины хэмжээ | 1,7*0,9*1,25 м | 1,8*0,9*1,35 м | 2,0*0,9*1,55 м |
| Хүчдэлийн сонголт | 220V/380V 4KW | 220V/380V 4KW | 220V/380V 4KW |
| Шатахуун | Дизель | Дизель | Дизель |
| Үнэ (Хагас автомат) | 16000 юань | 17000 юань | 18000 юань |
| Үнэ (Бүрэн автомат) | 19000 юань | 20000 юань | 21000 юань |
Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
![]()
![]()

Манайд оршиж байгаа дутагдалтай тал
Бид одоо ч гэсэн багажгүйн улмаас маш их хөдөлмөр зарцуулж байж хэдэн банз үйлдвэрлэж байгаа. Хуучин цагийн тоног төхөөрөмжүүд хүч хөдөлмөр, цахилгаан зарцуулалт ихтэй, удаан, болхи мөртлөө эцсийн бүтээгдэхүүнээс стандартын бус хаягдал их гардаг. Түүнийгээ модны ченжүүд нуух гэж гайгүй сайн банзны дунд оруулаад, бидэнд шахна. Үнэндээ улаан цайм луйвар хийцгээдэг. Энэ бүхэн хуучин багажнаас улбаатай. Хэрэв тэд сайн багажтай байсан бол ингэж луйвар хийхгүй. Нүүр бардам модоо худалдана.
Хайран сайхан уулын модыг яйран болгож байгаа тэдгээр хуучин төхөөрөмжүүд өнгөрсөн зуунтайгаа булшлагдаасай билээ.
Канад Оросоос орж үнэхээр гайхамшигтай банз ирдэг. Харин манай модны зах дээр худалдаж байгаа банзнууд бол тэдгээр үйлдвэрийн хувьд хаягдлууд нь гэж хэлэхэд буруудахгүй. Би мужаан хийх сонирхолтой болохоороо олон ч удаа хулхи банзыг шинэ банзны үнэээр авч байсан даа. Харин энэ дутагдлыг хэрхэн засах вэ?
Энд танилцуулж байгаа хөрөөний давуу талыг дурьдая.
- Маш бага хаягдал үртэс гаргах мөртлөө харуулдсан юм шиг цэвэрхэн хөрөөднө.
- Хөрөөний мөр нимгэн тул хөрөөдсөн банз нь үзэмж сайтай.
- Материал 10 хувь хэмнэх бөгөөд цахилгаан эрчим хүчний зардлыг ихээхэн хэмжээгээр бууруулна.
- Хөрөөдөх хурдыг их, бага болгох тохируулгатай.
- Хайлшин хөрөөний ирний мөр нарийнхан учир арзгар биш гөлгөр гадаргуу үлдээнэ.
- Хатуу, зөөлөн модны алинд нь ч хэрэглэхэд тохиромжтой.
- Энгийн орос хөрөөнөөс илүү хурдтай хөрөөддөг тул цаг хугацаа хэмнэнэ.
- Ухаалаг удирдлагын системтэй тул нэг л товчлуураар бүгдийг шийднэ.

Энэ самбар дээр бүх тохиргоог хийнэ. Ухаалаг систем ажиллахад хялбар байдаг. Мөн хэмжээг 0,1мм -ийн нарийвчлалтай тогтоодог тул хөрөөдсөн банзны зузаан жигд болно. Ингэснээр бүтээгдэхүүний борлуулалтанд ч сайнаар нөлөөлнө.
![]()




![]()


Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Урт: 1 m
Өндөр: 1 m
