- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Ямар ч үйлдвэрлэгчийн санааг савалгаа их зовоож байдаг. Технолог сайн байгаад бүтээгдэхүүн чанартай сайхан байлаа ч савалгаа муу байх аваас борлуулалтанд хүчтэй нөлөөлнө. Ялангуяа техник технологи хөгжсөн өнөө үед савалгааг шийдэж чадахгүй бол орлогын тухай бодоод ч хэрэггүй. Савалгаа сайн бол бүтээгдэхүүний хадгалалт удаан болж, шинэлэг байдлаа сайн хадгалана. Тэгэхээр хадгалалт борлуулалт хоёрыг давхар шийдэж чадсан савалгааны тухай энд би өгүүлж байна.

![]()

- Цахилгаан хэрэглээ: 220V болон 380V-ын сонголтуудтай
- Материал: SUS304 маркийн ган нь Хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцдэг
- Хэрэглэх материал: PE/PP/PET/PS
| Сонголтууд | Нүдний тоо | Ажиллагаа | Халаалт | Даралт | Жин | Чадал | Үнэ |
| Сонголт 1 | 9 нүдтэй наагч | Хийн | Үгүй | 0,8 МРа | 165 кг | 5,5 квт | 10510 юань |
| Сонголт 2 | 6 нүдтэй наагч | Хийн | Үгүй | 0,8 МРа | 165 кг | 5,5 квт | 9570 юань |
| Сонголт 3 | 4 нүдтэй наагч | Автомат товчлуур | 0-4000С | Үгүй | 40 кг | 0,8 квт | 5360 юань |
| Сонголт 4 | 4 нүдтэй наагч | Автомат гар | 0-4000С | Үгүй | 40 кг | 0,8 квт | 4758 юань |
| Сонголт 5 | 4 нүдтэй наагч | Mеханик гар | 0-4000С | Үгүй | 35 кг | 0,8 квт | 4221 юань |
| Сонголт 6 | 4 нүдтэй наагч | Гар | 0-4000С | Үгүй | 35 кг | 0,8 квт | 3936 юань |
| Сонголт 7 | 1 нүдтэй наагч | Mеханик гар | 0-2000С | Үгүй | 20 кг | 0,8 квт | 2511 юань |
| Сонголт 8 | 1 нүдтэй наагч | Гар | 0-2000С | Үгүй | 20 кг | 0,8 квт | 2416 юань |
Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна

Дээрхи машинууд рулон болон аяганцар дээр бүгд савалгаа хийж болно.
- 1000 ширхэг аяганцар + таглаа =298 юань
- 10000 ширхэг аяганцар + таглаа =1920 юань
- 1 нүдтэй наагчийн Тугалган рулон 5 кг =268 юань
- 4 нүдтэй наагчийн Тугалган рулон 8 кг =480 юань
- 4 нүдтэй наагчийн Тунгалаг рулон 8 кг =382 юань
- 9 нүдтэй наагчийн Тугалган рулон 10 кг =600 юань
- 9 нүдтэй наагчийн Тунгалаг рулон 10 кг =424 юань
Тоног төхөөрөмжтэй хамт захиалж байгаа үед Эрээн хүртэл тээврийн зардлыг тооцохгүй. Тоног төхөөрөмжгүй захиалга хийх үед захиалгын багцаас шалтгаалан тээврийн зардлыг тооцоолно.

Захиалагчийн хүсэлтээр зураг логотой хийж өгч болно.
![]()
![]()

![]()

Энд савласан бүтээгдэхүүний савалгаа вакуум савалгаа мэт гадна орчноос бүрэн тусгаарлаад зогсохгүй бүтээгдэхүүн нь нүдэнд ил болохоор худалдан авагчийн сэтгэлийг хөндөх нь ойлгомжтой. Тэгээд ч жингээр биш ширхэгээр хямдхан борлогддог зүйл самрын мөнгийг хураах байх.










![]()

Энэ саванд ямар ч бүтээгдэхүүн хийж болно. Махан бүтээгдхүүн хийдэг хүмүүс махны бяцхан консерв, элэгний нухаш, царцаамаг хийж болно. Сүүн бүтээгдэхүүн хийдэг бол нэг удаагийн амтат аарц, творог, цөцгий, шар тос, хүүхдийн тэжээл хийнэ. Жимгэнэ боловсруулах үйлдвэр варень хийдэг бол нарийн боовныхон жижиг амттан, бялуу, саран боов хийх гэх мэт. Тэгээд цаашаа зөгийн бал, хоол амтлагч, даршилсан хүмүүл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гээд зөндөө юм бий.
![]()








Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

