- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
МакДональдс, КFC-ийн шарсан төмсөнд хүн бүр дуртай. Түүнийг хийхэд маш амархан. Ердөө л төмс арилгагч, хэрчигч, шарагч, ургамалын тос цэвэрлэгч төхөөрөмж байхад хангалттай. Төмс арилгагч болон шарагчуудын мэдээлэл сайт дээр нийтлэгдсэн байсан бөгөөд харин энэ хэрчигч машины мэдээлэл хамгийн сүүлд шинээр нэмэгдэж байна.

Зураг дээр: Шарсан төмс буюу French fry хийх иж бүрэн жижиг үйлдвэрийн шугам
Ногоочид маань өөрийн тариалсан төмсөөрөө МакДональдс, КFC-ийн шарсан төмс буюу French Fry хэмээн дэлхий даяар нэршсэн энэ төмсийг үйлдвэрлэж болно. Тэгвэл төмсний чипс мэт хүүхэд бүрийн талархал хүлээсэн бүтээгдэхүүн болно. Зөвхөн намрын ургацаараа амьдрал залгуулж байсан ногоочид маань шарсан төмсийг өвөлжин хаваржин хийгээд өрхийн орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж. Тарьсан төмсний чинь үнэ 10 дахин өснө шүү.

![]()
- Цахилгаан түлхэлтийн хүч 800 кг.
- Цахилгаан зарцуулалт: Үүнийг тооцох хэрэггүй. Маш өчүүхэн. Өдөрт 500 төгрөг
- Хүчин чадал: Нэг машин 2 цаг ажиллахад 3 хүний 8 цагийн ажлыг хийнэ. Таны үйлдвэрт ганц ажилчин байхад болно.
- Зориулалт: Энэ машинаар төмс, лууван, өргөст хэмх, манжин, цагаан манжин, амтат төмс, алим хэрчиж болно.
Үйлдвэрийн үнэ: 850 юань (Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)
![]()
![]()

Энд би МакДоналдсийн стандарт шарсан төмсний хэмжээг ирнүүдтэй харьцуулан харууллаа. Та эндээс харж байгаад өөрийн онцлог сонголтыг хийгээрэй.

Хэрэв ийм ир запас болгон авъя гэвэл нэг бүр нь хосоороо 45 юань. Энэ ирнээс хангалттай хэмжээгээр авч нөөцлөх хэрэгтэй. Удаан хадгалсан төмс хэрчихэд ир амархан мохдог.
![]()
Энэхүү төхөөрөмж дээр ажиллах маш амархан.

1-р алхам: Цэвэрлэсэн төмсөө хийнэ.

2-р алхам: Энэ араан дээр дарна. Хурууныхаа үзүүрээр ямар ч чиглэлд дарсан шууд хэрчилт хийнэ.

3-р алхам: Хэрчсэн төмс бэлэн болно.

Ингээд хэрчсэн төмсөө шарчих юм бол эцсийн бүтээгдэхүүн бэлэн.
![]()



Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

