- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Тариачин хүний өдөр тутам усалгаа, бордоогоо зуны турш гараар хийнэ. Гараар цацсан бордоо, усалгаа хоёр хэзээ ч норм стандартын шаардлага хангахгүй. Тэгээд ч хүнд хүчир ажил.
"Би ногоочин, тариачин хүн. Ийм л үйлийн лайтай гээд" зовлонтойгоо эвлэрэн суух цаг өнгөрчээ. Нийгмийн хөгжлийг дагаад, тэдэнд ч гэсэн өөртөө зориулах цаг нар гэж байх ёстой.
Хаваржин, зунжин үйлээ үзэж үзэж тарьсан жаахан ногооныхоо ашгаар бүтэн жил амьдарч байгаа өрх зөндөө бий. Хэрэв усалгаа бордооны багажтай бол тэдэнд ногоо тарих талбай хангалттай бий. Тэр хэмжээгээрээ ашиг орлого нь өсөхөөс гадна Монгол улсаа хүнсний цөлжилтөөс хамгаалах боломжтой хүмүүс.
Үнэндээ бид өргөн уудам газар нутагтай атлаа хүнсний ногооны гүн дутагдалд орсон ард түмэн. Ямар сайндаа л жил бүр Хятадаас хэдэн зуун сая юанаар хүнсний ногоо худалдан авч байх вэ дээ!

Энэ төхөөрөмж нь хичнээн ч том талбай байсан усалгаа бордоог нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тохируулан хүн хүч, хөдөлмөр хэмнэнэ.
![]()
- Дэлгэц: 10 инчийн хурууны мэдрэмжтэй.
- Гар утасны аппликейшн: Бий
- Ерөнхий удирдлага: Компьютер болон гар
- Хэрэглэх орчин: Усалгааны системтэй бүх ногооны аж ахуй
- Цаг хугацааны хяналт: Цагийн хуваарийн дагуу услах, хөрсний температур, чийгшил шалгах, хөрсний алкалин, EC, PH гэх мэт хөрсний орчны мэдээллээс шалтгаалан усалгааг тогтоох, цаг уур, хөрсний чийгийн хяналтын төхөөрөмжөөс өгсөн анхааруулах дохиогоор ажиллах гэсэн олон функц үйл ажиллагаатай.
- Үндсэн стандарт машин = 2960 юань
- Үндсэн стандарт машин + Нэг төрлийн бордооны суваг = 3560 юань
- Үндсэн стандарт машин + Хоёр төрлийн бордооны суваг = 5560 юань
- Үндсэн стандарт машин + Гурван төрлийн бордооны суваг = 6860 юань
- Үндсэн стандарт машин + Дөрвөн төрлийн бордооны суваг = 8560 юань
Үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан болно.
![]()
![]()

Гар утасны аппликейшн дагалдана.








![]()

Энэхүү төхөөрөмжийг зохиомол усалгаа хийж байгаа хаана ч хэрэглэж болно.

Зураг дээр: Задгай талбайн усалгаа, бордооны төв тохиргоо

Зураг дээр: Өрхий хэрэглээний усалгаа бордооны удирдлах систем. Энэ шар савнуудад бордоогоо хийнэ. Төхөөрөмж цагийн хуваарийн дагуу аль нэг бордооны савнаас автоматаар татан усалгаагтай хамт бордох ажлыг гүйцэтгэнэ.

Зураг дээр: Хүлэмжинд усалгаа бордооны удирдлах систем суурьлуулсан байдал

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

