- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Орон сууцны ванн шүршүүрээс хаягдаж байгаа усыг саарал ус гэнэ. Саарал усыг 00-ын ус татах буюу ногоон байгууламж услахад ашиглаж болно. Харин авто угаалгын газрууд хэрэглэсэн саарал усаа дахин хэрэглэхийн тулд энэ танкийг худалдан авдаг. Энэ танкийг орон сууцанд хэрэглэх, авто угаалганд гэж байгаа бол холболтыг дараах маягаар шийдэж болох юм.

Хүмүүс хогоо ялган хаядаг шиг усаа ялган хэрэглэхийн тулд үйлдвэрлэгдэж байгаа энэ танкны зах зээл удахгүй Монгол оронд маань хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн үед манайд хаус хороолол ихээр баригдах боллоо. Мөн аялал жуулчлал ч их хөгжих хандлагатай болж байна. Эдгээр газруудад хэрэглэх аваас байгальд ээлтэй технологи гэгдэх нь лавтай.
![]()
| Хүний тоо | Өндөр | Диаметр | Багтаамж | Үнэ |
| 15 хүн | 1.5 метр | 0.7 метр | 580 литр | 1950 юань |
| 30 хүн | 1.8 метр | 0.8 метр | 900 литр | 2750 юань |
| 60 хүн | 1.8 метр | 1.5 метр | 2000 литр | 3850 юань |
| 80 хүн | 2.3 метр | 1.2 метр | 2600 литр | 4300 юань |
| 120 хүн | 2.3 метр | 1.5 метр | 4000 литр | 5950 юань |
| 200 хүн | 3.6 метр | 1.5 метр | 6360 литр | 8500 юань |
| 300 хүн | 3.6 метр | 1.8 метр | 9160 литр | 11500 юань |
| 500 хүн | 5.4 метр | 1.8 метр | 13730 литр | 14950 юань |
| 800 хүн | 7.2 метр | 1.8 метр | 18310 литр | 20500 юань |
| 1200 хүн | 9.0 метр | 1.8 метр | 22890 литр | 24400 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
![]()
![]()
Энэ үйлдвэрийн бахархал болж байгаа бүтээн байгуулалтын зураг. Аварга том эдгээр ус цэвэршүүлэх танкийг шинээр баригдаж байгаа 5 одтой зочид буудал, офис, авто угаалга, усан бассейний дор байрлуулж байгаа гэнэ. Ингэснээр хаягдал саарал усны асуудлыг бүрэн шийдээд зогсохгүй залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн усан хангамжийг шийджээ. Саарал усыг цэвэршүүлэн дахин ашиглах тухай Төр Засгийнхаа шийдвэрийг амьдралд ингэж ухаалгаар шийдсэн болохоор бахархахаас өөр яах вэ!

![]()










![]()


Уг нь бол ийм зориулалтаар хэрэглэдэг.
![]()



![]()



![]()



![]()

Орон сууцны барилгын доод талд танкийг суурьлуулж, авто угаалгын газар ажиллуулахад болно.


1200 хүн амтай тосгоны бохир усыг энэ танканд цэвэршүүлж ногоон талбайгаа услахаар төлөвлөөд байгаа нь.
![]()

Захиалгат бараа үйлдвэрээс захиалагчийн гарт очихоор ачигдаж байгаа нь


Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Урт: 0.7 m
Өндөр: 1.5 m
