- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Бид өдөр тутам хуушуурын гуазанд ороод гарахад биенээс хуушуурын үнэр ханхалдаг. Тааралдсан хүмүүс хуушуур идсэн юм уу гээд шууд үнэрээр нь андахгүй танина.
Хуушуур шарахад агаарт их хэмжээний утаа, угаарын хий тархаж, хувцасанд шингэн, амьсгалын замаар дамжин хордуулах асуудал үүсгэж байгаа нь энэ. Энэ үнэр зарим хүнд таатай ч тосонд мах, гурил шатааснаас үүсэх угаарын хий гэдгийг ойлгох хэрэгтэй.
Мөн тосонд хуушуур ч бай, боов ч бай, мах ч бай шарахад хорт хий ялгарч байгааг Хятадын нэг эрдэмтэн тооцоолж үзээд шинэ маягийн шарагч тогоо сэтгэсэн байна. Хятад оронд бол энэ энгийн асуудал. Ямар ч гуанзанд орсон маш хүчтэй гал дээр мах ногоо хуурч, хоол бэлтгэдэг. Тэдгээр тогооч нар хэдхэн секунд алдах л юм бол хоол маань нүүрс болоход тун ойрхон байна гэсэн үг. Иймээс шарсан хуурсан хоол ходоодонд аюултай гэж эмч нар зөвлөдөг.
Энэ тогоо устай тосонд аливаа бүтээгдэхүүнийг шарж болгодог гэвэл итгэх үү? Видео бичлэг дээр тодорхой харуулсан болохоор итгэл төрнө өө.
Ер нь Монгол оронд ургамалын тос харьцангүй өндөр үнэтэй байдаг. Дотооддоо үйлдвэрлэдэггүй. Хуушуур боов шардаг хүмүүсийн хамаг ашиг ургамалын тос худалдаж авахад урсаж байдаг. Энэ тогоо тэр зардлыг чинь хэд дахин багасгаж өгнө. Учир нь тогоо өөрөө ургамалын тосонд байгаа тундасыг цэвэрлэж байдагт оршино.
Тэгвэл хэрхэн зөв ухаалгаар тосыг бохирдуулахгүйгээр хуушуур боов шарж болгох вэ? гэдэг асуултанд энэ танилцуулж байгаа тогоо хариулна.

![]()
Энэ машиныг ургамалын тос цэвэршүүлэгчтэй нь хослуулан авах хэрэгтэй. Хэрэглэсэн тосоо дахин цэвэршүүлээд хэрэглээд байх юм бол бүр илүү ашиг орлоготой ажиллах болно. Энэ төхөөрөмжийн мэдээллийг дараах зураг дээр дараад үзэж болно.
Энэ машин 3400 юаний үнэтэй.
![]()

| Багтаамж | Дотор хэмжээ | Гадна хэмжээ | Цахилгаан хэрэглээ | Дизайн | Үнэ |
| 30 литр | 53*37*13.5 см | 61*56*60 см | 4,5квт/220 вольт | Ширээний | 2360 юань |
| 30 литр | 53*37*13.5 см | 61*56*60 см | 4,5квт/220 вольт | Зөөврийн | 2660 юань |
| 60 литр | 60*41*20 см | 68*61*90 см | 6квт/380 вольт | Зөөврийн | 2280 юань |
| 80 литр | 91*41*20 см | 100*61*89 см | 7,5квт/380 вольт | Зөөврийн | 3620 юань |
| 35 литр | 60*38*22 см | 85*54*86 см | Хийн / 220 вольт | Зөөврийн | 3180 юань |
| 50 литр | 69*45*21 см | 94*57*88 см | Хийн / 220 вольт | Зөөврийн | 3680 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
![]()
![]()

Дижитал цонх температурыг маш нарийн заадаг. Тогоо маань 300 хэм хүртэл халдагч тохиргоог 250 хэмээс хэтрүүлэн тавьж болохгүй. Хоол энэ температурт сайхан боловсордог гэдгийг Хятадын супер тогооч нар сургамжилдаг.

Энэ тогоо нь тос, усыг ялган авч болдог. Эхлээд тосны цоргоны түвшинд хүртэл ус нэмэх буюу хасна. Тосны доод түвшин цоргоны хэмжээнд байх үед цоргыг нээхэд усан дээр хөвсөн тос асгарна. Дараа нь усаа юүлж тогоогоо цэвэрлэнэ. Нилээд энгийн ойлголт байгаа биз. Амьдрал дээр шөлний тосыг ялгаж авдаг шиг л ...
![]()

Энэ зааврын дагуу бүтээгдэхүүнийг шарж боловсруулах хэрэгтэй.

Ер нь ийм 80 литрийн тогоотой байхад шарсан төмс, тахианы шарсан мөч, хуушуур, боов, боорцог гээд олон төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж болно. Тосоо хэмнэж чадаж байгаа болохоор айх зүйлгүй.
![]()

Физикийн хуулиараа тос усан дээр хөвж тосонд шарсан бүтээгдэхүүний хог шаар доош усны ёроолд живдэг. Ингэснээр бидний идэж байгаа хоолонд түлэнхий муу зүйлс наалдахгүй бөгөөд тэр нь удаан хугацаагаар тосонд чанагдан түлэгдэхгүй. Энэ түлэгдэлт үгүй болно гэдэг маань эрүүл хүнс хэрэглэх боломжыг бидэнд өгч байгаа юм.

Халаалтын хоолойг сайн чанарын хатуулаг гангаар хийсэн тул удаан жилийн явцад уярч хэлбэрээ алдахгүй.

Шарагчийн эргэн тойрон ирмэгийг дугуйлан хийж өгсөн тул цэвэрлэхэд хялбар болсон. Мөн үл зэврэх гангаар хийсэн тул удаан жил өнгө үзэмжээ алдахгүй.
![]()







Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Өргөн: 56 cm
Урт: 61 cm
Өндөр: 60 cm

