- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Манай Монгол улс дотоодын хэрэглээнийхээ өндөгийн 70 хувийг гадаадаас буюу ОХУ-аас импортлодог гэж сонссон. Энэ бол бараг л УБ хотынхоо хэрэглээг ч хангаж чадахгүй тоо болоод байгаа өнөө үед тахианы аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо их байна. Сум орон нутгийнхаа хэмжээнд жижиг аж ахуй эрхлээд өрхий орлогоо нэмэгдүүлье гэсэн олон хүн над руу залгадаг.
Үнэндээ бидний хүүхэд байхад Тахиа шувуу ашигтай даа, Тахианы дэгдээхий хөөрхөн дөө гэж дуулдаг байлаа. Үнэхээр энэ дууны үг ортой.
Хятад улс тэрбум гаруй хүнийхээ махны хэрэглээний дийлэнхи хувийг тахианы аж ахуйгаас хангадаг. Хурдан үрждэг амьтан болохоороо энэ их орны махны нөөцийг бүрдүүлж байгаа нь ойлгомжтой. Монголын 60 сая мал бол Хятад орны хувьд нэг л өдрийн хэрэглээ болно. Ингээд бодохоор тахиа үржүүлнэ гэдэг их том зах зээлд хөл тавьж байна гэсэн үг. Тахианы мах өндөг өд гурав борлогдохгүй байна гэж үгүй. Ялангуяа манайх шиг тахианы аж ахуй сул хөгжсөн газар амтат мах нь малын мах шиг өндөр үнээр худалдаалагдаж байна. Энд танилцуулж байгаа тахианы тор нь:
- Усалгаа, тэжээлийн онгоцтой.
- Өндөг хураах боломжтой.
- Баас сангасыг нь цэвэрлэхэд хялбар.
- Зөөврийн хийцтэй тул өдрийн цагаар тахиаг нарлуулах боломжтой
- Шөнөдөө дулаан аюулгүй байранд оруулчихна.
- Зуны цагт тахианы зориулалтын байр шаардахгүй.
- Тахианаас гадна өөр ямар ч амьтан тэжээж болно. (Туулай, муур, нохой, тагтаа, булга, бөднө гэх мэт)
Ер нь тахианы аж ахуй томоор эрхэлж байгаа хүмүүст ч гэсэн их хэрэгтэй тор. Тухайлбал:
Үржлийн сүргээ энэ торонд тусд нь тэжээж болно. Мөн дөнгөж төрсөн дэгдээхий өсгөнө. Заазанд явж байгаа тахиа бордоно гэх мэт.
![]()

Хэмжээ: 150см*60см*72см
Үйлдвэрийн үнэ: 484 юань

Хэмжээ: 130см*60см*72см
Үйлдвэрийн үнэ: 384 юань

Хэмжээ: 120см*50см*65см
Үйлдвэрийн үнэ: 350 юань

Хэмжээ: 70см*50см*64см
Үйлдвэрийн үнэ: 228 юань
![]()
![]()

Тахианаас гадна өөр ямар ч амьтан тэжээж болно. (Туулай, муур, нохой, тагтаа, булга, бөднө гэх мэт)

Хоёр өөр төрлийн шувуу болон амьтан тэжээж болно. Дундуураа тусгаарлагч хаалттай.

Ган сайтай төмрөөр хийсэн тул даац сайтай. Даац сайн байна гэдэг маань эдэлгээ удаан гэсэн үг.



Усаа ч ууна. Хоолоо ч иднэ. Өндгөө ч гаргана. Сангасаа ч цэвэрлэнэ. Бүгд нэг дор.


Тахиа оруулах хаалга дээрээ болон хажуу бөөрөндөө байна. Барагтай бол өөрөө онгойчихгүй ухаалаг хийцтэй. Зөвхөн мэддэг хүн л онгойлгоно.

Сангасны тавцан дээрхи ялгадасыг ус шүршигчээр угаачихна. Дугуйтай болохоор зөөвөрлөхөд хялбар.

Овор багатай болохоор тээвэрлэхэд зай талбай бага эзэлнэ. Угсрахад их хялбар. Нэг хүн 5 минутанд л угсарч дуусгана.

Энэ зургийг харахад л угсралтын учирыг нь олчихно оо.

Зуны цагт гадаа нарлуулах үед наршихаас болон борооноос хамгаалах хаалттай.

Гадаа нарлуулах үед муур болон бусад махчин амьтад халдаж чадахгүй.
![]()


Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Өргөн: 50 cm
Урт: 70 cm
Өндөр: 64 cm
