- Бараанууд
- Үзүүлэлт

Тэрбум мод төслийн хүрээнд Монголчууд маань эх сайхан байгалиа хайрлах, нөхөн төлжүүлж байгаа нь нэн талархууштай. Бид хойч ирээдүйдээ ногоон хүрээлэн бэлтгэн өгч байгаа гавъяатай хүмүүс.
Мод тарьж, хашаагаа татъя гэхээр бид гар мухардах үе зөндөө. Өнгөрсөн жил би хашаандаа мод тарьдаг хүмүүсийг хөлслөн 500 ширхэг мод тарьлаа. Хүрзнээс өөр багаж тэд бүтэн 2 өдөр шургуу ажиллан байж модыг маань тарьж өгсөн. Харин гарын багаж болсон хүрзээ точилоор ирлэж байгаад л хэдэн нүх ухсан. Миний хувьд тэднийг өрөвдөх сэтгэл төрж, модны нүх ухах ухаалаг төхөөрөмж судлах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Одоо харин уламжлалт аргаа халан шинэ эрин зуундаа орох сайхан багажтай болж байх шиг байна. Энэ зураг 20-р зуунтайгаа түүх болон үлдэг. Бид чинь техник технологийн эрин үед амьдарч байгаа болохоор арай бүтээлчээр сэтгэх болсон шүү.

Энэ багаж чулуутай хөрсөнд муу явдаггүй шүү. Ер нь ямар ч өрөм чулуу таарахад бутлаад, нүхлээд явж чадахгүй гэдгийг уншигч та ойлгож байгаа байх. Нэг залуу над руу залгаад:
- Ах аа энэ өрөм чулуу таарвал яах вэ? гэж асуухад нь би
- Чи хүрзээр газар ухахад чулуу таарвал яадаг вэ? гэж зөрүүлэн асуусан. Инээдтэй асуулт байгаа биз? Марзан яриа хааяа сонсоход зугаатай байдаг гээд үүнийг бичлээ.
![]()
| Хүч | 150cc | 190cc |
| Хөдөлгүүр | Нэг цлиндр, Агаарын хөргөлт | |
| Бүлүүрийн тоо | 4 бүлүүр | 2 бүлүүр |
| Чадал | 4,2 квт | 4,4 квт |
| Эргэлт | 12000 эрг/мин | 14000 эрг/мин |
| Хүч дамжуулагч | Хурдны тохиргоотой кроп | Хурдны тохиргоотой кроп |
| Шатахууны банк | 1,2 литр | 1,2 литр |
| Шатахуун | 92# бензин | 92# бензин |
| Тос | Хөдөлгүүрийн тос | Хөдөлгүүрийн тос |
| Жин | 22,5 кг | 23 кг |
| Урт | 80 см тохируулж болно | 80 см тохируулж болно |
| Үнэ | 1980 юань | 1790 юань |
Энэ машинууд нь 4/6/8/10/12/15/20/25/30 см диаметртэй өрмийн хошуу хэрэглэнэ. Харин 190сс нь 35см өрөм хэрэглэж чаддагаараа давуутай.
Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
![]()
Өрмийн машин дагалдах өрөмгүй ирдэг тул та өөртөө хэрэгтэй өрмийг нэмэлтээр захиалан авах хэрэгтэй.
| Диаметр | Дан спиральтай | Хос спиральтай |
| 6 см | 62 юань | 70 юань |
| 8 см | 70 юань | 85 юань |
| 10 см | 82 юань | 97 юань |
| 12 см | 92 юань | 107 юань |
| 15 см | 102 юань | 117 юань |
| 20 см | 112 юань | 132 юань |
| 25 см | 132 юань | 157 юань |
| 30 см | 152 юань | 185 юань |
Мөс цоолох өрмийн хошуу: 20см = 230 юань, 25см = 255 юань, 20см = 268 юань
![]()
![]()
Үйлдвэрээс шууд худалдан авалт хийж байгаа тул та сэлбэг эд ангийн ханган нийлүүлт дээр санаа бүү зовоорой. Бидэнд захиалаад авч болно. Ганцхан эвдэрсэн эд ангийнхаа зургийг л надад өгөхөд хангалттай.
Түүнийг нь би Хятадаар нэрлэж чадахгүй ч гэсэн үйлдвэрийн хүмүүс зургийг нь хараад шууд ойлгоно.





![]()

Хашаа хатгаж байгаа бол өдөрт нь нэг айлын хашааны нүх ухна.

Мод шилжүүлэн суулгах, цэцэрлэгжүүлэлтийн ажилд хамгийн хэрэгтэй багаж одоохондоо энэ болоод байна.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Өргөн: 30 cm
Урт: 30 cm
Өндөр: 80 cm
