- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Гадаадын супер маркетуудад мах болон хүнсний бүтээгдэхүүнийг их гоё загварлаг вакуум савалгаанд хийсэн байдаг. Тийм савалгааны машин их л үнэтэй байдаг байхдаа хэмээн боддог байсан. Ер нь тоног төхөөрөмж судлаач хүний хувьд гайгүйхэн хийц загвартай юм харахаараа ямар ямар тоног төхөөрөмжөөр хийсэн юм бол гэж боддог болоод удаж байна.
Энгийн вакуум савалгаанд бүрээгдэхүүний хэлбэр дүрс алдагдаад нэг л таагүй харагддаг. Харин энэ савалгааг харсан чинь үзэсгэлэнгийн үзүүлэн шиг л харагдаж байв. Гэтэл хийж байгааг нь харсан чинь ИЙМ АМАРХАН ЮМ УУ? гэсэн бодол төрсөн юм.

Мөн энгийн вакуум савалгаатай бол хаяг шошго үрчийж, арзайгаад таагүй харагдах гээд байдаг. Энэ машинд бол зориулалтын хэлбэржсан саванд хийдэг болохоор хаяг шошго хийхэд тохиромжтой юм байна.
![]()
| Загварууд | Тасалгааны тоо | Дэлгэц | Үнэ |
| DQ230VST | Нэг тасалгаат | Стандарт | 4950 |
| DQ230VST | Хос тасалгаат | Стандарт | 4950 |
| DQ240VST | Нэг тасалгаат | Стандарт | 6300 |
| DQ240VST | Хос тасалгаат | Стандарт | 6300 |
| DQ300VST | Нэг тасалгаат | Стандарт | 8100 |
| DQ300VST | Хос тасалгаат | Стандарт | 8100 |
| DQ320VST | Хос тасалгаат | Джитал | 9500 |
| DQ320VST | Дөрвөн тасалгаат | Джитал хавтан | 9500 |
| DQ320VST | Хос тасалгаат | Хурууны мэдрэмж | 9500 |
| DQ320VST | Дөрвөн тасалгаат | Хурууны мэдрэмж | 9500 |
| DQ380VST | Хос тасалгаат | Хурууны мэдрэмж | 11000 |
| DQ380VST | Дөрвөн тасалгаат | Хурууны мэдрэмж | 11000 |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
| Загварууд | DQ230VST | DQ240VST | DQ300VST | DQ320VST | DQ380VST |
| Рулон цаасны сонголт* | 250мм/100 метр* | 250мм/100 метр* | 305мм/100 метр* | 320мм/200 метр* | 380мм/300 метр* |
| Рулоны диаметр | 180мм хүртэл | 180мм хүртэл | 180мм хүртэл | 180мм хүртэл | 180мм хүртэл |
| Хүчин чадал | 140-240 ширхэг/цаг | 120-240 ширхэг/цаг | 120-480 ширхэг/цаг | 120-480 ширхэг/цаг | 120-480 ширхэг/цаг |
| Вакуум насосны соролт | 8м3/цаг | 10м3/цаг | 20м3/цаг | 20м3/цаг | 20м3/цаг |
| Савлах хурд | 2 удаа/минут | 2 удаа/минут | 2-3 удаа/минут | 2-3 удаа/минут | 2-3 удаа/минут |
| Хүчдэл | 220V/50Hz | 220V/50Hz | 220V/50Hz | 220V/50Hz | 220V/50Hz |
| Чадал | 2.2 квт/цаг | 2.2 квт/цаг | 2.5 квт/цаг | 2.5 квт/цаг | 2.8 квт/цаг |
| Цэвэр жин | 35 кг | 36 кг | 54 кг | 58 кг | 67 кг |
| Бохир жин | 43 кг | 45 кг | 65 кг | 72 кг | 78 кг |
| Овор хэмжээ | 490мм*320мм*440мм | 490мм*380мм*430мм | 600мм*430мм*430мм | 620мм*440мм*430мм | 660мм*510мм*450мм |
Жич: *Рулон цаасны сонголтын үнийн саналыг дор Сав баглаа боодол гэсэн гарчигтайгаар нийтлэсэн.
![]()
![]()
Энэ тасалгаа бүрийн нарийн хэмжээ байгаа. Та савлах гэж буй бүтээгдэхүүнийхээ овор хэмжээнд тааруулсан тасалгааны сонголтыг хийгээрэй

Зураг дээр: DQ230VST болон DQ240VST загварын вакуум төхөөрөмжүүдийн хавтангийн сонголтыг харууллаа.

Зураг дээр: DQ300VST, DQ320VST болон DQ380VST загварын вакуум төхөөрөмжүүдийн хавтангийн сонголтыг харууллаа.
![]()
Дээрхи бүх загварын машинуудад тохирох хавтан болон рулон материалын үнийн саналыг дор танилцуулав.

Багц тус бүрийн бөөний үнэ: 1400 юань (Өнгөний сонголт хар ба алтан)

- 10 микроны зузаан DQ230/240VST загварын 100 метр рулон - 200 юань
- 10 микроны зузаан DQ300VST загварын 100 метр рулон - 250 юань
- 10 микроны зузаан DQ320VST загварын 200 метр рулон - 500 юань
- 10 микроны зузаан DQ380VST загварын 300 метр рулон - 990 юань
![]()



![]()
Вакуум савалгаа нь хүнсний бүтээгдэхүүний амт болон шинэлэг байдлыг арай удаан барьж, ялзарч муудахаас сэргийлдэг.





Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Өргөн: 42 cm
Урт: 49 cm
Өндөр: 44 cm
