- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Бид хувийн орон сууц, болон хашаа байшиндаа тав тухтай амьдрахын тулд хэрэглээний ус болон бохир усныхаа асуудлыг ухаалгаар шийдэх асуудалтай тулгарна. Уламжлалт аргаар бол хашаандаа нүх ухаад гадаа жорлон хийх, эсвэл бетонон хоолой суулгаад бохироо соруулж цэвэрлэдэг байдлаар шийддэг.
Тэгвэл ахуйн хаягдал усыг дахин цэвэршүүлдэг ухаалаг септик байдаг юм байна. Түүнийг танд танилцуулъя. Үнэ өртөг хямд мөртлөө хашаандаа суурьлуулахад ч их амархан.

Хятадын хөдөө тосгонуудад энэхүү бохирын септикийг сүүлийн үед ихээр таашаан сонирхдог болоод байна. Цэвэр усны нөөц ховордож, түүний хэрэглээ өсөж байгаа өнөө үед хэрэглэсэн усаа дахин ашиглах боломжыг хүн төрлөхтөн хайж байгаа билээ. Манайд ч гэсэн машин угаалгын газруудыг цэвэр ус хэрэглэхгүй саарал ус хэрэглэж байхыг шаарддаг болсон. Саарал ус гэж юуг хэлдэг вэ гэхээр ахуйн зориулалтаар гарсан хаягдал усыг саарал ус гэж нэрлэдэг.
![]()
Энд би ойлгомжтой байх үүднээс бохир усны септикийн хэмжээг бичлээ. Дээр нь хүний тоо бичсэн байгаа. Хичнээн ам бүлтэй айл болон ААН ахуйн хэрэглээний хаягдал усыг ямар багтаажтай септик шаардлагатай вэ? гэдгийг ойлгуулахыг хичээлээ.

| Үнэ: 480 юань | Үнэ: 680 юань |

| Үнэ: 750 юань | Үнэ: 850 юань |

| Үнэ: 1000 юань | Үнэ: 1200 юань |
Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардал 200-300 юань
![]()
![]()


- Бохирын септикийн багтах хэмжээнээс арай томхон нүх ухаж шалыг нь бетондоно.
- Хөрсний хөлдөлтөөс бохирын септикийг хамгаалах зорилгоор тоосгон хана босгож өгөх хэрэгтэй.

- Дараа нарийн ширхэгтэй элсээр булж сайтар чигжиж өгнө. Энэ нь бохирын септикийн ханыг удаан жилийн турш усны даралтаар хэлбэрээ алдахгүй байх үндсийг тавьж өгдөг.
- Эцэст нь бохирын септикээ гадна нөлөөнөөс хамгаалах зорилгоор бетонон хамгаалалт хийнэ. Ингээд л боллоо.
![]()
Ус өөрөө өөрийгөө цэвэршүүлж байдаг байгалийн элемент билээ. Ахуйн гаралтай бохир ус органик бохирдол ихтэй байдаг тул агаарын исэлдэлт явагдахад бүрэн тундасждаг. Тундасжсан бохирдол усны дор лаг болон үлдэх бөгөөд хагас цэвэршилттэй ус хоёр дугаар танк руу урсан орно. Энэ танкинд ус хоёр дахь шүүлтүүрээр орж, нян бактерууд нь термо урвалын нөлөөгөөр устаж үгүй болно. Усанд исэлт явагдана гэдэг маань термо урвал явагдаж байгаагийн нэг илрэл юм. Эцсийн 3-р танкинд орсон ус өөрийн бүх тундасаа орхин гарах хоолойгоор урсан гарна. Тув тунгалаг сайхан ус эндээс ялгардаг.


Бохирын септикээр дамжин гарсан усыг дахин 00-д хэрэглэдэг.

Мөн хашаандаа мод зүлэг услах, байгальд шингээхэд буруудах зүйл үгүй. Машин тэргээ угаахад ямар ч асуудалгүй. Ямар ч үнэргүй 99 хувийн цэвэр ус гарна. Унднаас бусад бүх хэрэглээнд хэрэглэх боломжтой.
![]()

Зураг дээр: Хятадын хөдөө тосгоны айлд бохирын септик суурьлуулж байгаа нь.

Суурьлуулж дуусгаад байгаа нь. Хөдөөгийн захиалагч маань өөрийн хашаандаа суурьлуулсан болохоор гадаа WC хэрэглэхээс өөр аргагүй байв. Энэ плита тавьсан газар гадаа WC нь байрлана.
![]()

Үйлдвэрлэл явуулж байгаа процесс.

Хятадын хөдөө тосгонуудын захиалгат бүтээгдхүүнүүд үйлдвэрээс ачигдаж байгаа нь.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

