- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Би Хятадын өмнөд нутгаар аялж явахад Малатан шөлний гуанз тааралдвал заавал орж иддэг хоббитой болоод байгаа. Учир нь өөрийнхөө хүссэнээр хоолныхоо жорыг тааруулж иддэг болохоор надад их таалагддаг. Тэгээд ч олон тогооч ажиллуулах шаардлагагүй бөгөөд маш олон төрлийн шөлтэй хоолоор үйлчлэх боломжтой гэдгээрээ онцлог юм.
Бас нэг сонин зүйл гэвэл Хятадын том том рестораны эзэд ахлах тогоочийнхоо эрхэнд бизнесээ явуулдаг. Ахлах тогооч гэдэг бол том эрх мэдэлтэн. Түүний цалин ч гэж ярих юм байхгүй. Маш өндөр цалинтай. Ресторан орлого сайн муу байх нь ахлах тогоочид хамаагүй. Тэд зөвхөн амт бүтээгч нар болохоос биш заалны зохион байгуулагч биш.
Ресторан орлогогүй байсан ч эзэн халаасаа хоослоод ч болсон ахлах тогоочийнхоо цалинг өгдөг бичигдээгүй хууль бий. Ер нь энэ бол зөвхөн Хятадад ч биш бүх оронд байдаг зүйл. Тийм болохоор ахлах тогоочгүй зоогийн газрын бизнесийг танд танилцуулмаар байна.
Хоолыг захиалгын дагуу ахлах тогооч хийдэг бол энэ зоогийн газар үйлчлүүлэгч өөрсдөө жороо зохиогоод хоол иддэг зарчим юм. Энэ төрлийн зоогийн газрын Монголдоо нээвэл, хэрэглэгчдийн таашаалыг ихээхэн татна гэж бодож байна.

![]()

ЗАДГАЙ ВИТРИН
| Хэмжээ | Ган сав | Хуванцар сав | Цахилгаан хэрэглээ | Компрессор | Үнэ |
| 120*80*190 см | 12 шр | 12 шр | 600W/220V | 2 ширхэг | 5028 юань |
| 150*80*190 см | 14 шр | 15 шр | 600W/220V | 2 ширхэг | 5838 юань |
| 180*80*190 см | 18 шр | 18 шр | 600W/220V | 2 ширхэг | 6628 юань |
| 200*80*190 см | 20 шр | 21 шр | 600W/220V | 2 ширхэг | 6855 юань |
| 230*80*190 см | 24 шр | 24 шр | 900W/220V | 3 ширхэг | 8083 юань |
| 250*80*190 см | 26 шр | 27 шр | 900W/220V | 3 ширхэг | 8443 юань |
| 270*80*190 см | 28 шр | 30 шр | 900W/220V | 3 ширхэг | 9028 юань |
| 300*80*190 см | 32 шр | 33 шр | 900W/220V | 3 ширхэг | 9603 юань |
| 350*80*190 см | 38 шр | 39 шр | 900W/220V | 3 ширхэг | 11130 юань |
| 400*80*190 см | 44 шр | 45 шр | 900W/220V | 3 ширхэг | 14125 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
ХААЛТТАЙ ВИТРИН
| Хэмжээ | Ган сав | Хуванцар сав | Цахилгаан хэрэглээ | Компрессор | Үнэ |
| 120*80*190 см | 12 шр | 12 шр | 600W/220V | 2 ширхэг | 5323 юань |
| 150*80*190 см | 14 шр | 15 шр | 600W/220V | 2 ширхэг | 6133 юань |
| 180*80*190 см | 18 шр | 18 шр | 600W/220V | 2 ширхэг | 6933 юань |
| 200*80*190 см | 20 шр | 21 шр | 600W/220V | 2 ширхэг | 7150 юань |
| 230*80*190 см | 24 шр | 24 шр | 900W/220V | 3 ширхэг | 8163 юань |
| 250*80*190 см | 26 шр | 27 шр | 900W/220V | 3 ширхэг | 8738 юань |
| 270*80*190 см | 28 шр | 30 шр | 900W/220V | 3 ширхэг | 9323 юань |
| 300*80*190 см | 32 шр | 33 шр | 900W/220V | 3 ширхэг | 9900 юань |
| 350*80*190 см | 38 шр | 39 шр | 900W/220V | 3 ширхэг | 11520 юань |
| 400*80*190 см | 44 шр | 45 шр | 900W/220V | 3 ширхэг | 15070 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
АНХААР: Эдгээр витринүүд нь бүгд R290 маркийн хөргөлтийн шингэн хэрэглэнэ. Үйлдвэрээс ачуулахад хөргөлтийн шингэнтэй байхыг тээврийн компаниуд зөвшөөрдөггүй тул Монголдоо мэрэгжлийн хөргөгч засварчингаар холболт хийлгэнэ.
![]()


![]()
![]()
Энэ зоогийн газрын ердөө 2 хүн л ажиллуулна. Нэг нь тогооч, нөгөө нь мөнгө хураагч зөөгч.
Энэ зоогийн газрын хамгийн чухал асуудал бол мах, ногоо, гурилаа бэлтгэх асуудал юм. Ер нь Хятадад харж байхад ногоог нь нэг хүлэмжийн аж ахуй хариуцан өдөр бүр шинэ ногоогоор хангаж байгаа харагддаг. Хэрчсэн гурилаа өглөө тогооч нь ажилдаа ирэхдээ гурил зуурагч, хэрчигч машинаар дор нь бэлтгэчихдэг.
Мах болон бөөрөнхий мах, тахианы мөч, хиам, өндөг гэх мэт зүйлсийг өглөө зах нээгдмэгц мөнгө хураагч нь өдрийнхөө хэрэглээнд тааруулаад аваад ирдэг.
Тогооч бол хүмүүсийн сонгосон мах, ногоо, гурилыг урьдчилан бэлтгэсэн шөлөнд 5 минут буцалгаад л өгнө. Үйлчлүүлэгчийн сонгосон бэлэн бүтээгдэхүүнийг жижиг шүүрэн шанаганд хийгээд буцалгана гэдэг бол тийм ч хэцүү ажил биш. Тогоочийн мэргэжил ч үл шаардана.
Энэ нийтлэлтэй холбоотой бусад тоног төхөөрөмжийн тухай хамгийн доод хэсэгт очиж харна уу.
![]()

Хөргөлтийн хий витрийн бүх хэсэгт хүрч хөргөлт явуулна.

Ханыг зузаан хөөсөн дулаалгаар хийсэн тул дулаан алдагдал багатай

-15 хэмийн хүйтэн үүсгэх чадвартай зэс ороомогтой компрессор суурьлуулсан

3 янзын температурын орчинтой бөгөөд доод талын -15 хэмийн хөлдөөгчинд хөлдүүгээр хадгалах бүтээгдэхүүнээ хадгална.

Маш олон LED гэрэлтэй тул дэлгэж тавьсан мах ногоонууд үзэмжтэй харагдахаас гадна үйлчлүүлэгч шинэлэг сайныг нь төвөггүй хараад сонгож чадна.

Задгай витрин нь шөнийн цагийн хамгаалалтын хаалттай.
![]()


![]()







Үйлдвэр дээр эдгээр тоног төхөөрөмж бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та захиалгат тоног төхөөрөмжөө Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Өргөн: 80 cm
Урт: 120 cm
Өндөр: 190 cm
