- Бараанууд
- Үзүүлэлт
![]()
Орчин үед аливаа бараа бүтээгдэхүүнийг онлайнаар захиалаад гэртээ хүргүүлэх үйлчилгээ их хөгжиж байна. Гэтэл хөлдүүгээр нь, халуунаар нь, шинээр нь төрөл бүрийн эмзэг барааг хүргэхэд цаасан хайрцаг тохиромжгүй байдаг.
Ийм тохиолдолд дулаан сайн барьдаг хөнгөн авсаархан хайрцаг хэрэг болно. Энэ танилцуулж байгаа хайрцагууд ямар ч машины багажинд багтахаар авсаархан хийцтэй бөгөөд тээвэрлэлтийн явцад чанарын хамгаалалт сайн.
Мөн жижиг дунд үйлдвэрүүд, нийтийн хоолны газар, онцгой байдлын тусламж, ажилчдын хоол, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэний худалдааны байгууллагууд бараа бүтээгдэхүүний түгээлтэнд хэрэглэж болно.
Зуны цагт хол замд аялалаар явахад хоол, хүнсээ хадгалаад явж байхад бас тохиромжтой. Ер нь айлд нэг байхад илүүдэхгүй хэрэгтэй хайрцаг юм. Гэр бүлийн баяр, төрсөн өдөр тэмдэглэх, парти зохион байгуулах, найз нөхдөө урьж хамт гэртээ хооллох үед ресторанд захиалсан хоол ундаа халуунаар нь хадгалж тээвэрлэхэд зохимжтой. Мөн өвлийн цагт балкон дээрээ идшээ хадгалах, намар цагт бөөнөөр нь худалдаж авсан хямдхан ногоогоо зоорьлох гээд өдөр тутмын амьдралд тохиолдох түмэн асуудлыг шийднэ.
Ингээд бодохоор бизнесийн зориулалтаас гадна ахуй амьдралд нэн хэрэгцээтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан хайрцаг юм.

![]()

Үнэ: 60 юань. Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

ҮЙЛДВЭРИЙН ҮНЭ: 160 юань. Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

ҮЙЛДВЭРИЙН ҮНЭ: 166 юань. Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

ҮЙЛДВЭРИЙН ҮНЭ: 206 юань. Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Дээрхи үнэ жижиглэн худалдааны үнэ бөгөөд 20 ширхэгээс дээш тоогоор авбал 10 хувь хямдрана.

Ачаа барааны хүргэлт, түгээлт хийж байгаа хэнд ч хайрцаг савны асуудал тулгардаг. Хамгийн гол нь хэрэглэгчийн гарт очихоосоо өмнө эвдэрч гэмтэх, хагарч асгарах, муудаж өмхийрөх, хайлж гэсэх гээд харамсалтай тохиодол их бий.
![]()
![]()

Захиалагчийн сонголтоор хичнээн ширхэгийг ч авсан болно. Тухайлбал: Хоёр хайрцаг + нэг таг гэх мэт.

Зөөлөн материал тул дотор нь хийсэн аливаа бүтээгдэхүүн эвдэрч хагарахгүй.

Олон давхраар өрж болох тул хүргэлт хийх явцад зай талбай бага эзэлнэ.

Өвөл зунгүй савласан бүтээгдэхүүнийг энгийн, халуун, хөлдөөсөн хэлбэрээр нь тээвэрлэж болно.

Өндөр нягтралтай материалаар хийсэн тул бат бөх бөгөөд хөнгөн.



![]()





Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Өргөн: 47 cm
Урт: 67 cm
Өндөр: 21 cm
